МУИС ба Өмнөговь Аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021-2024 онд хэрэгжүүлэх “Өмнөговь аймгийн ЕБС-ийн багшийг чадваржуулах, боловсролын үр өгөөжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт захиалгат төслийн онлайн нээлт 2021 оны 10 дугаар сарын 1-д боллоо. Төслийн зорилго нь Өмнөговь аймгийн ЕБС-ийн багш нарын онолын мэдлэг, заах аргазүйн болон бусад чадварыг хөгжүүлэх модул сургалтуудыг зохион байгуулж багш нар ажлын байран дээрээ суралцах боломжийг бүрдүүлэх, боловсролын үр өгөөжид нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа хийх, улмаар сурагчдын амжилт, боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Нээлтэд МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, төсөл хэрэгжүүлэх багийн гишүүд, Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж, засаг даргын орлогч Ч.Баяржаргал, Боловсрол хариуцсан зөвлөх Б.Баяржавхлан, ниймийн бодлогын хэлтэсийн дарга Ц.Бадамцэрэн, боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтуул, БСУГ-ын дарга Б.Батболд, БСУГ-ын мэргэжилтэн, арга зүйчид, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд оролцлоо.