Дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д ажиллаж байна

Share Button

Ковид-19 цар тахлын эсрэг, дархлаа сэргээх III тунгийн вакцинжуулалтын явуулын цэг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 09.00-17.00 цагт МУИС-ийн Хичээлийн 3-р байрны 117, 119 тоот, Хичээлийн 4-р байрны 118, 119 тоот, Номын сангийн 203 тоот танхимд ажиллана.

ТА БҮХЭН ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ!

Вакцин хийлгэхээр ирэхдээ дараах бэлтгэлийг хийнэ үү. Үүнд:

  • Цай, хоол ууж идсэн байх
  • Дулаан хувцаслах
  • Асуумж авч буй эмчид өөрийн эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлж, эсрэг заалтанд орох эсэхийг асууж тодруулах

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар