Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа

Share Button

Өнөөдөр /2022.03.16/ Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк болон сангийн төлөөлөгчдийг МУИС-ийн захирал Б.Очирхуяг болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа. 

МУИС-ийн захирал Б.Очирхуяг хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг санаачлан, цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнд талархал илэрхийлээд, амжилт хүслээ.  

Ханнс-Зайделийн сангийн тэргүүн хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар товч танилцуулан, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ Монгол Улсад хязгаарлагдмал байсан бөгөөд байгаль орчны чиглэлээр Хууль зүйн яамтай хамтран ажиллаж буйг онцлов. Түүнчлэн байгаль орчны чиглэл тус сангийн үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буйтай холбоотой МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран нийтэд экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон юм. 

МУИС-ийн захирал Б.Очирхуяг дэлхийн 60 гаруй оронд, 90-ээд төсөл хэрэгжүүлдэг Ханнс-Зайделийн сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ улам баялаг болж байгаад талархан, уг сангийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг угтан МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, нэгжийн түвшинд хамтран ажиллаад зогсохгүй үндэсний хэмжээний хөтөлбөрүүдэд хамтрах, зэргийн бус сургалт зохион байгуулах, туршлага хуваалцах талаар тодорхой саналууд  дэвшүүлэн хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, өргөжүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар боллоо. 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар