2022 онд тохиож буй МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-аар овоглогсод болон олон нийт, нийгэмд чиглэсэн мэдээ, мэдээлэл, контент, сурталчлан таниулах зорилготой бүхий л үйл ажиллагаанд сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор “МУИС-ийн 80 жилийн ойн лого бүтээх уралдаан”-ыг зарласан.
Тус уралдаанд нийт 14 оролцогчийн 30 бүтээл ирсэн бөгөөд тэдгээр бүтээлийг МУИС-ийн Захиргааны зөвлөл хэлэлцэж 3 логог шаардлага хангасан гэж үзэн МУИС-ийн багш, ажилтнуудаас санал авч эцсийн шийдвэрийг гаргасан. Захиргааны зөвлөлөөс уралдааны шагналын санг шалгарсан 3 бүтээлийг зохиогчид болох М.Алтансүх, Э.Мягмарсүрэн, М.Хатанзоригт, Г.Билгүүн нарт хувааж олгон, эцсийн загварыг хамтдаа гаргахаар тохиролцсоны дагуу МУИС-ийн 80 жилийн ойн логог бүтээсэн юм.
Өнөөдөр /2022.03.17/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар МУИС-ийн 80 жилийн ойн лого бүтээх уралдааны шагналыг гардуулан өгч, түүхт ойг тэмдэглэх ажлын эхлэл болох логог бүтээхэд хичээл чармайлт, идэвх зүтгэл гарган оролцсонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.