МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газрын зарим ажилтныг шагналаа

Share Button

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газрын нэр бүхий ажилтнуудад өнөөдөр /2022.03.18/ Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус сургуулийн “Баярын бичиг”, “Хүндэт жуух” болон Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгийг МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Хангамж, үйлчилгээний газрын дарга В.Алтансүх нар гардууллаа.

МУИС-ийн Баярын бичгээр Хангамж, үйлчилгээний газрын лифтчин Т.Лхагвасүрэнг шагналаа.

МУИС-ийн Хүндэт жуухаар Хангамж, үйлчилгээний газрын гадна талбайн үйлчлэгч Р.Батжаргалыг шагналаа.

Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр Хангамж, үйлчилгээний газрын цахилгаанчин А.Энхбаярыг шагнасныг гардуулан өглөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар