Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн Шинжлэх ухааны доктор К.Улыкпанд хүндэтгэл үзүүллээ

Share Button

Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор Каманы Улыкпанд Монгол Улсын Гавьяат багш цол хүртээжээ.

Өнөөдөр /2022.03.21/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр болон МУИС-ийн Биологийн тэнхимийн хамт олон Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн тус сургуулийн ахмад багш, шинжлэх ухааны доктор Каманы Улыкпаныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд цол хүртсэн эрхэм багшдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар