WeNet – Бидний интернэт төслийн Ask4Help чатбот болон WeNet платформ Европын Холбооны Инновацийн радарт бүртгэгджээ

Share Button

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лабораторийн судлаачдын оролцож буй WeNet – Бидний Интернэт төслийн гол үр дүнгүүд – Ask4Help чатбот болон WeNet платформ нь Европын Холбооны Инновацийн радарт онцлох инновациар бүртгэгдэж бизнест шууд хэрэглэх боломжтой гэж үнэлэгдсэн байна.

Эдгээр нь хүмүүсийн ялгамжит байдалд түшиглэн хүмүүсийг хооронд нь холбох, нэгэндээ туслахад нь хиймэл оюуны технологийг ашигладаг инновацийн бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн гурван удаагийн туршилт, шинжилгээг МУИС-ийн оюутнуудын дунд амжилттай хэрэгжүүлжээ. Дараагийн туршилтыг ирэх Намрын улиралд оюутнуудын суралцах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар