МУИС-ийн Номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр-2022” өдөрлөгийн хүрээнд Уран бичлэг, Цэвэр бичигтэн, Алтан хонх хөгжөөнт тэмцээнийг “Хос уянга” нэгдлийн оюутнуудтай хамтран тус тус зохион байгууллаа. Бакалаврын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан “Алтан хонх” хөгжөөнт тэмцээнд 60 гаруй оюутан, “Уран бичлэг”, “Цэвэр бичигтэн” тэмцээнд нийт 50 гаруй бүтээл ирснээс эхний гурван байрыг тус тус шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
Цэвэр бичигтэн
- 1-р байр Д.Алтанцэцэг, ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 2-р байр Б.Нямсүрэн, ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 3-р байр Г.Бямбанаран, ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан
Уран бичлэг
- 1-р байр Б.Нямсүрэн, ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 2-р байр Д.Алтанцэцэг, ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 3-р байр П.Бат-Эрдэнэ, ХШУИС-ийн 3-р түвшний оюутан
Алтан хонх
- 1-р байр Т.Хулан, БС-ийн 4-р түвшний оюутан
- 2-р байр Г.Тунгалагтамир, БС-ийн 1-р түвшний оюутан
- 3-р байр Н.Энхжингуа, ШУС-ХУС-ын 3-р түвшний оюутан
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан “Хос уянга” нэгдлийн оюутнууд болон тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе.