Япон Улсын Кокушикан их сургуулийн 2023 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Кокушикан их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн магистр эсвэл бакалаврын (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх.
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Япон хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Resume (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авах)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авах)
  4. Багшийн тодорхойлох захиа (загварын дагуу) татах
  5. Суралцах төлөвлөгөө (япон хэлээр, шивсэн байх) Бакалавр-татах магистртатах
  6. Япон хэлний JLPT N2 онооны батламж эсвэл хэлний түвшин нотлох сертификат, япон хэлний багшийн тодорхойлох захидал
  7. Application for Certificate of eligibility татах
  8. Application for Admission татах
  9. Эрүүл мэндийн батламж татах
  10. 3*4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
  11. Паспортын хуулбар (өнгөт)

Суралцах боломжтой тэнхим, хөтөлбөр: https://www.kokushikan.ac.jp/research/IC/, https://kaedei.kokushikan.ac.jp/Syllabus/Top.aspx

Суралцах хугацаа: 1 жил (2023 оны 3 сараас – 2024 оны 2 сар)  

Төлбөр: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Амьжиргааны зардал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 15:00 цаг.  Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй. Өргөдөл хүлээн авах хугацаа сунгахгүй тул тодруулах асуулт байвал урьдчилан studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Бүрдүүлсэн материалыг (цээж зургаас бусад) нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирна. Өргөдөл гаргагч Кокушикан их сургуулийн онлайн өргөдөл, бусад  нэмэлт баримтыг дахин  бүрдүүлэн  онлайнаар  илгээхийг анхаарна уу.

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар