Монгол Улсын Гавъяат багш, шатрын спортын мастер, математикч, эрхзүйч, проф. Д. Ламжавын нэрэмжит шатрын тэмцээн МУИС дээр болж өнгөрлөө. Тэмцээнд, олон улсын мастер Л. Мягмарсүрэн, П. Жигжидсүрэн, ФИДЕ мастер Ж. Лхагваа нарын зэрэг 20 шахам шилдэг шатарчин оролцож швейцар системээр тогложээ.
Нийт 9 өрөн наадсанаас, улсын аварга шатарч ОУМ П. Жигжилсүрэн нэгдүгээрт, ОУМ Л. Мягмарсүрэн хоёрдугаарт, ФМ Ж. Лхагва гуравдугаарт, Монгол Улсын Төрийн шагналт математикч, СМ Р. Энхбат дөрөвдүгээрт, ахмадын рапид шатрын улсын аварга шатарч, СМ Г. Чулуун тавдугаар байрт тус тус шалгаран диплом шагнал гардав. 

Тэмцээнийг МУИС -ийн Математик компютерийн сургууль ивээн тэтгэж, ИРГЭН ЛАМЖАВ -т дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулав. Проф. Д. Ламжав талархлын үг хэлж, зохион байгуулагч оролцогч нарт, саяхан бусад нөхдийн хамт орчуулж шинээр хэвлүүлсэн “Шатарчны сэтгэхүйн нууц” номоо бэлэглэñýí байна. МУИС дээр, өөрийн сургуулийн ахмад багш, алдарт гавъяат С. Мөөмөө, Г. Чилхаасүрэн нарын зэрэг үе үеийн алдарт шатарчдынхаа нэрэмжит тэмцээнийг тогтмол явуулсаар эдүгээ нэгэнт уламжлал болон тогтжээ.