МУИС-ийн захирал, доктор, профессор С.Төмөр-Очирын ивээл дор “Оюутны оролцоо-Монгол улсын хөгжилд” 3 дугаар чуулга уулзалт амжилттай чуулж өнгөрлөө. Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн хөгжлийг тодорхойлох олон нэгж дундаас оюутантай өдөр тутам холбогддог асуудал болох “Нийтийн тээвэр ба оюутан” болон “усны зохистой хэрэглээ ба соёл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм.
Хуралдааныг МУИС-ийн захирал С.Төмөр-Очирыг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг нээж үг хэлж, чуулганд амжилт хүслээ.Уг чуулга уулзалтанд НИТХ-ын төлөөлөл, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, МЗХ-ны төлөөлөл, Төвлөрсөн үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, Нийтийн тээврийн салбарын төлөөлөл, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.
Нийтийн тээврийн асуудлаар гаргасан уриалга:
- Дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох
Эерэг тал: Дугуйн спорт нь хүн жингээ барих, хөдөлгөөний дутагдалгүй байх №1 спорт юм. Мөн дугуйтай зорчигч замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхгүй, Хорт утаа ялгаруулахгүй.
Сөрөг тал: Дугуйг унаж явахад осол гарах магадлал өндөр, аюулгүй байдал алдагдана. Мөн Халтиргаа үүсэх улиралд эрсдэл нэмэгдэнэ. Хулгай асуудал
Гарсан эцсийн санал: Оюутан, залуусын төвлөрсөн үйл ажиллагаа явагддагбарилгуудын гадна талбайд дугуйны зогсоол байгуулж, зогсоолд байгаа дугуй аюулгүй байдлыг хангадаг болох шаардлагатай. Мөн зориулалтын дугуйгаар зорчих зам гаргаж, дугуйны замыг авто замаас тусгаарлавал дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, утаа, замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд нөлөөлнө.
- Автобусны Виза, наалтыг хурууны хээний технологид шилжүүлэх
Эерэг тал: Оюутнуудын эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нийтийн газар бэлэн мөнгөөр харилцаанд орохгүй байх нь хулгайгаас сэргийлдэг.
Сэрэг тал: 2010 онд нэг сарын наалт, 2011 онд цахим үнэмлэх, 2012 онд нэг жилийн наалт, 2013 онд уншигч карт гэж өөрчлөгдсөнөөр оюутнуудад хүндрэл үүсэж байна. Үүнээс салах хэрэгтэй, картыг бүх оюутанд нээлттэй олгох хэрэгтэй.
Гаргасан эцсийн санал: Мэргэжлийн салбарын оюутнуудын дунд үүнд шийдэл бүхий бүтээлийн уралдаан зарлах хэрэгтэй. Жишээ нь хурууны хээ ашиглах технологиор дамжуулан шийдэл гаргах ч юмуу. Ямартай ч жил бүр өөрчлөгдөхгүй байх бүтээлийг судлаачид дунд зарлан, шалгаруулбал зохино.
Усны зохистой хэрэглээ ба соёлын асуудлаар гаргасан уриалга:
- Нийтийн тээврийн харилцаанд оролцогчдийн соёл:
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс жолооч, кодукторын соёл, үйлчилгээг сайжруулж, ажлын хувцасны жигдрэл, тасалбар олголт хангалт, жолоочийн тамхи таталт, гар утас ашиглахгүй байх чиглэлээр соёлын болон аюулгүй байдлын асуудалд ахиц гаргах шаардлагатай.
- Усыг ангилах хэрэгтэй. Усны үнэ цэнэ гэр хорооллын өрхөд, орон сууцны өрхөд, албан байгууллагад, алтны компанид гэх мэтээр. Үүнд Хамгийн хямд үнээр худалдан авагч нь алтны компани, хамгийн үнэтэй худалдан авагч нь гэр хорооллын иргэд. МУИС мэдрэгчтэй гранттыг нэвтрүүлсэн нь усны зохистой хэрэглээтэй байгууллага болох алхам хийгдсэн байна. Усны хаягдал хаана ихээр үүсч байгаа тогтоох, усыг хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах шаардлагатай.
Энэхүү чуулга уулзалтыг МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв, Өглөөний хүн клуб, Миний бүтээсэн Улаанбаатар ТББ хамтран зохион байгууллаа.
Зохион байгуулах комисс