Ц. Даваадорж Япон Улсын Элчин Сайдын өргөмжлөл хүртлээ

Share Button

Энэ сарын 17-ны өдөр Япон улс болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яаманд, хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байгууллага болоод хувь хүнд Гадаад хэргийн сайд болон Элчин Сайдын нэрэмжит өргөмжлөл гардуулах ёслол болов. Уг арга хэмжээний үеэр Монгол-Японы Төвийн захирал Ц. Даваадоржийг Япон, Монголын найрамдалт харилцаанд олон жил хувь нэмрээ оруулж байгааг нь сайшааж, Элчин сайдын өргөмжлөл гардууллаа.

            Ц. Даваадорж нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр японд суралцаж байсан ба Кёотогийн Их Сургуульд эдийн засгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалж  ирснийхээ дараа МУИС-ийн дэд захирлаар ажиллахын хамтаар 2002 онд Монгол-Японы Төв байгуулагдсан цагаас хойш дэд захирлаар, энэ оны 1 дүгээр сараас захирлын албыг хашиж байна.

          Монгол-Японы Төв нь бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэл, японы соёлыг танилцуулах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монгол хоёр орны гүүр болж  Монголд төдийгүй Японд ч танигдаж, тус төвөөр үйлчлүүлэгчдийн 1.500.000-д хүрчээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар