МУИС-д магистрант, докторантын элсэлтийн бүртгэл сунгагдлаа

Share Button

 2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн магистрант, докторантаар элсэхийг хүсэгчдийг 2011 оны 6-р сарын 25-наас  8-р сарын 20-ны өдрүүдэд онлайн http://burtgel.num.edu.mn  хаягаар бүртгэж, 8-р сарын 15-наас 9-р сарын 1-ныг дуусталх өдрүүдэд МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэл баталгаажуулалт хийгдэнэ. Магистр, докторын сургалт явуулах чилэлийг энд дарж харна уу.

Жич: Бүртгэлийн энэ хаяг руу орохдоо Windows Explorer-оор орохыг анхааруулъя.  

Онлайн бүртгэлд бүртгүүлээгүй хүмүүс бүртгэл баталгаажуулах хугацаанд биеэр ирж бүртгүүлж болно.

Бүртгэл баталгаажуулалтанд ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

–    Иргэний үнэмлэх

–       Төрийн албан хаагчийн анкет буюу 1-р маягт бөглөсөн байх

–       2% цээж зураг 

–   Сургалтанд элсэхийг хүссэн тухай  өргөдөл,

–   Баклаврын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, үндсэн дипломын хамт,

–    Элсэлтийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт /МУИС-Захиргаа, Хадгаламж банк, Данс: 10600000323, тушаагч өөрийнхөө овог нэр, аль салбарт ямар чиглэлээр суралцахаа тодорхой бичнэ үү/

–  Та аль нэг байгууллагын гэрээгээр сурах, эсвэл байгууллагын зардлаар сурах бол тухайн байгууллагын албан бичиг

Докторын сургалтад элсэгчид нь дээрхи материал дээр нэмэлтээр:

–  Магистрын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, үндсэн дипломын хамт

–  Бүтээлийн жагсаалт, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээний хуулбар, эхийн хамт

–   Ажил байдлын тодорхойлолт   

Холбоо барих хаяг:  Их сургуулийн гудамж- 1, Хичээлийн 1-р байр,

    өрөө: 218, 219, 320       Утас:   976-11- 321983, 976-11-311352  

    Вэб: http://graduate.num.edu.mn            И-мэйл: graduate@num.edu.mn

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар