“URGENT” төслийн хүрээнд “International workshop on leveraging student research under urgent” олон улсын хурал боллоо

Share Button


 

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд “International Workshop on Leveraging Student Research under URGENT” олон улсын хурал боллоо. Тус хурлыг Энэтхэг Улсын Кашмир хотод төслийн хамтрагч байгууллага болох Кашмирын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн их сургууль (Sher-e-Kashmir University of Agricultural Sciences and Technology) 2023 оны есдүгээр сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулав.

Хуралд таван улсын (Эстони, Герман, Монгол, Энэтхэг, Итали) оюутан, багш нар оролцсоноос МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш Н.Оюунчимэг, Д.Батсүрэн нар оролцож, судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Уг хурлын зорилго нь хотын хүрээлэн буй орчин, хот төлөвлөлт, амьдрахад таатай хотыг хөгжүүлэхэд чиглэгдсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/

Төслийн Facebook хуудасс: https://www.facebook.com/groups/urbangreenblue

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [386.32 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар