Б-ийн нэхэмжлэлтэй МУИС-д холбогдох маргааныг эцэслэн амжилттай шийдвэрлүүллээ

Share Button

Б-ийн нэхэмжлэлтэй МУИС-д холбогдох Иргэний хэрэг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэж Давж заалдах шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 207/МА2023/00052 дугаар магадлалыг хэвээр үлдээж, МУИС нь тус маргааныг эцэслэн амжилттай шийдвэрлүүлж дуусгалаа.

Монгол Улсын Их сургуульд холбогдох, Б-ийн нэхэмжлэлтэй Эдийн засгийн онолын ахлах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22.648.222 /хорин хоёр сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүхийн процесс 2022 оноос эхэлсэн.

Тус Иргэний шүүхийн хэрэг маргаанд МУИС-ийн Хууль, хүний нөөцийн бодлогын газар нь МУИС-ийг төлөөлөн амжилттай ажиллалаа.

2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.15-ны өдрийн 142/ШШ2023/00395 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 207/МА2023/00052 дугаар магадлалыг хэвээр үлдээж тус маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар