МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.
Хурлаар, Элсэлтийн журам, хичээлийн жилийн тайлан, аудитын дүгнэлттэй танилцсан ба бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Хурлаас гарсан шийдвэртэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Мөн Монгол Улсын Гавьяат багш Цэдэнгийн Жамсранг “Эрдмийн элч” медалиар шагнахыг Захиргааны зөвлөлийн гишүүд 100 хувь санал нэгтэй дэмжив. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Чилхжаавын Авдайг МУИС-ийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулахыг Захиргааны зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.