МУИС-ийн дотуур байрны журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан шинэ журмыг таниулах зорилгоор ОХТ болон Дотуур байрны нэгдсэн зөвлөл хамтран байранд оршин суух оюутнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд оюутны 1, 2, 3, 5, 6 дугаар байрны 120 оюутан оролцож шагналт байруудад дараах оюутнууд орлоо.
Нэгдүгээр байр | Хоёрдугаар байр | |
Оюутны 1 дүгээр байр | Б.Батзориг | Г.Шинэбаяр |
Оюутны 2 дугаар байр | У.Мөнххүслэн | Б.Болортуяа |
Оюутны 3 дугаар байр | Н.Мөнхжаргал | Ц.Мөнххүлэг |
Оюутны 5 дугаар байр | А.Мөнхсаруул | Б.Нямсүрэн |
Оюутны 6 дугаар байр | Ц.Насанбаатар | Н.Хашгэрэл |
Шагналт байранд орсон оюутнуудыг МУИС-ийн брэнд бүтээгдэхүүнээр шагнаж урамшуулав. Тэднийг Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг нар хүлээн авч уулзан дотуур байранд оршин суугч оюутнуудаа манлайлан идэвхтэй, санаачлагатай байж, дараагийн арга хэмжээнүүдэд амжилттай оролцохыг уриаллаа. Мөн тэмцээнд оролцсон нийт оюутнуудад талархал илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв.
Оюутны хөгжлийн төв