Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны тэтгэлгийг шилдэг оюутнуудад хүртээх ёслол боллоо. Оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.
Эрдэнэбатын Бүжинлхам МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнесийн менежментийн дөрөвдүгээр анги, Сайханбаярын Цогбадрах МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежмент санхүүгийн дөрөвдүгээр анги, Баярын Ану МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Элекроникийн хоёрдугаар анги, Жанчивдоржийн Буджав МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тавдугаар анги, Пунцагийн Дагвадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Олон улсын эдийн засгийн гуравдугаар анги, Далайхүүгийн Содхүү МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроник системийн гуравдугаар анги, Дашнямын Ариунзаяа МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны, Батжаргалын Төгөлдөр МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Олон улсын худалдааны дөрөвдүгээр анги нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ.
Улсын хэмжээнд 30 оюутанд олгогддог бөгөөд өнгөрөгч онд 10 оюутан авсан бол, 2013 онд 8 оюутан хүртсэн байна
Сурлагын өндөр амжилт хүсье