Азийн Судалгааны төвийн 2013 онд хэрэгжүүлэх төслүүд шалгарлаа

Share Button

Азийн Судалгааны төвд ирсэн 29 судалгааны төслөөс нийт 12 судалгааны төсөл /нийт 118 сая төгрөг/, 4 докторын дараах ISEFP төсөл шалгарав. ISEFP хөтөлбөрт шалгарсан судлаачийн материалыг Солонгосын Ахисан Түвшний Судалгааг Дэмжих Сан /KFAS/ шалгаруулан эцсийн дүнг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэнэ.

муис

Хүснэгт 1. 2013 Судалгааны төсөл.
Төслийн нэр, ангилал Удирдагч Хянасан төсөв
Нийт төсөв

Биологийн олон төрөл зүйл, янз байдал ба биологийн нөөц

Цөлийн хээрийн зохилох ургамал бүлгэмдлийн бүтэц бүрэлддэхүний өөрчлөлтөнд цаг уур, мал бэлчээрлэлтийн үзүүлэх нөлөөг хашсан болон хашаагүй талбайд харьцуулан судлах Дэд Проф. И.Төвшинтогтох, Ботаникийн хүрээлэн, ШУА,

5,000,000

Биологийн төрөл зүйлийн бүлгэмдэлд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөхбайдал Проф.Б.Баяртогтох, ББС, МУИС

6,500,000

Монгол орны зарим зүйл ургамлын хавдрын эсрэг идэвхийн in Vitro скрийнинг судалгаа Д-р.О.Одгэрэл, Генийн Инженерчлэлийн Лаборатори, МУИС

12,000,000

Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа 

Монголын зарим ордын нөөц, материалын судалгаа Проф.Р.Галбадрах , ФЭС, МУИС

12,000,000

Монгол орны зарим эрдэс түүхий эдэд тулгуурласан керамик нанокомпозит шинэ материал гарган авах судалгаа Д-р. Б.Очирхуяг, ХХИС, МУИС

12,000,000

Остеопорозын үед кальционин пептидийн утаслаг үүсэх механизм, түүнийг удаашруулахад байгалийн гаралтай ургамлын бодисыг ашиглах нь  Д-р.Н.Жавхлантөгс, ХХИС, МУИС

9,000,000

Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа

Монгол орны томоохон ордуудын нүүрсний хийжүүлэлтийн идэвхийн харьцуулсан судалгаа,  дэд Проф.Б.Энхсаруул, ХХИС, МУИС

12,000,000

Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ба урсгал, экосистемийн фотосинтезба амтсгал, агаар дахь метаны хэмжээ, урсгал, экосистемийн метан ялгаруулалт, хүлэмжийн хийн мониторинг Проф. С.Дамдинсүрэн, ББС, МУИС

12,000,000

Ногоон хөгжлийн бодлогын судалгаа: Байгалийн бүс бүслүүрүүдийн экосистемын үйлчилгээ Д-р.И.Бямбахүү, Тогтвортой хөгжлийн хүрэлэн, МУИС

8,000,000

Говийн бүсийн нөөцийн судалгаанд чиглэсэн нийгэм-эдийн засгийн судалгаа

Говийн бүсийн байгаль-нийгэм-эдийн засгийн нөхцөл, нөөцийн орон зайн анализад тулгуурласан оновчтой байршлын сонголт Проф.В.Батцэнгэл, ГГС, МУИС

10,000,000

Цогц процессын загварчлал ба симуляц

 

 

Уул уурхайн төлөвлөлт, нөхөн сэргээлтийн процессыг оновчтойгоор удирдан явуулахад математик загварчлал, симуляци, оновчлолын аргуудыг ашиглах нь Д-р.М.Мэнд-Амар, МКС, МУИС

 12,000,000 

Хиймэл дагуулын мэдээг ашигласан голын ус хураах талбайн загварчлал Д-р.Г.Алтансүх, ГГС, МУИС

   7,500,000 

Нийт

118,000,000

 

 

Хүснэгт 2. ISEFP хөтөлбөрийн докторын дараах судлаач

Судлаачын нэр Сургууль
1 Дэд Проф. С.Цогзолмаа Математик Компьютерийн Сургууль
2 Дэд Проф. Г.Баярмаа Биологи, Биотехнологийн Сургууль
3 Др. Б.Мөнхжаргал Хими, Хими Инженерчлэлийн Сургууль
4 Др. Т.Болормаа Эдийн Засгийн Сургууль
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар