ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
ОРОН ТОО: 1
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- Суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэх
- Суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг хариуцан зохион байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний мэдээлэл, судалгааг хариуцах, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд дэмжлэг үзүүлэх,
- Хариуцсан үйлчилгээний чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах,
БОЛОВСРОЛ: Бакалавр
МЭРГЭЖИЛ: Сэтгэл судлаач
УР ЧАДВАР:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
- Цахим орчинд ажиллах
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Мэдээлэл боловсруулах
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох
ТУРШЛАГА Мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Хууль, хүний нөөцийн бодлогын газар