МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн А.Амарбаяр багштай баг, Пассив барилгын хүрээлэнтэй хамтран “Пассив барилгын мэргэжилтэн-Passive House Tradesperson” гурав дахь удаагийн дунд шатны сургалтыг 2024 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдөр МУИС-ийн Номын санд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь Монгол Улсад эрчим хүчний өндөр хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулах явдал юм. Тус хамтарсан баг нь нийт 70 орчим барилгачин, мужааныг өнөөг хүртэлх гурван удаагийн мэргэжлийн сургалтанд хамруулж, олон улсын Пассив барилгын хүрээлэнгээс олгодог Пассив барилгын мэргэжилтэн /Passive House Tradesperson олон улсын баталгаажсан үнэмлэхтэй 16 Монгол мэргэжилтэнтэй болоод байна. Ирэх гуравдугаар сард Монголд хоёр дахь удаагаа тус олон улсын мэргэжлийн шалгалтыг зарлан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ишлэл: https://cms.passivehouse.com/en/training/courses/tradesperson/
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.