Нийт суралцагчид “Хувийн суралцах төлөвлөгөө” зохиож хичээл сонголт хийнэ

Share Button
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн суралцагч бүхэн өөрсдийн сурч буй сургалтын төлөвлөгөөн дээр үндэслэн нийт суралцах хугацааны “Хувийн суралцах төлөвлөгөө”-г зохиож, уг төлөвлөгөөнд тулгуурлан хичээл сонголт хийхээр өөрчлөлт оруулж байгаа болно.
“Хувийн суралцах төлөвлөгөө” гэдэг нь сурч буй сургалтын төлөвлөгөөн дэх аль хичээлийг аль улиралд сонгон судлахаа урьдчилан төлөвлөж буй төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөг боловсруулснаар таны судлах гэж буй хичээлийн бодит ачааллыг урьдчилан тооцоолж, хүртээмжэй хуваарь хийх боломж бүрдэнэ. Иймд та бүхэн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголтоос өмнө SISi систем рүү нэвтрэн, нүүр хуудасны гарын авлага дахь “Хувийн суралцах төлөвлөгөө” хэсэг рүү орж дэлгэрэнгүй заавартай танилцан өөрсдийн хувийн суралцах төлөвлөгөөг зохионо уу.
Жич:
  1. Cуралцагчдын суралцсан улирлын хичээлүүд болон 2021-2022 оны намрын улиралд судлахаар өгсөн хичээл тандалтын мэдээллийг хувийн суралцах төлөвлөгөөнд системээс тусгасан байгаа болно.
  2. Хөтөлбөр, чанарын баталгаажуулалт хариуцсан нэгжээс сургалтын төлөвлөгөөнд жишиг төлөвлөгөө боловсруулсан байгаа бөгөөд хувийн суралцах төлөвлөгөөг зохиохдоо баримталж болно.
  3. 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд мэргэжлийн хөтөлбөр сонгосон суралцагчдын хувийн суралцах төлөвлөгөөг жишиг төлөвлөгөөнд тулгуурлан анхны байдлаар үүсгэсэн байгаа бөгөөд суралцагч хувийн суралцах төлөвлөгөөг өөрчлөх боломжтой.
  4. Суралцагч хувийн суралцах төлөвлөгөөнд тодорхой хугацаануудад өөрчлөлт оруулах боломжтой (Жишээ нь: Хичээлд бүртгүүлэлт /баталгаажуулалт/-ын хугацааны 50% өнгөрсний дараа, Хичээлд бүртгүүлэлт /санал/-ын хугацаанд …) бөгөөд нэн тэргүүнд 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд судлах хичээлүүдийг заавал төлөвлөсөн байх шаардлагатайг анхаарна уу!
Элсэлт, бүртгэлийн хэлтэс
Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс
Мэдээллийн технологийн газар
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар