Хайж байна...

Намрын улирлын “Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс намрын улирлын “Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг 2026 оны есдүгээр сарын сарын 30-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.

Тус сургалт нь МУИС-д шинээр ажилд орсон үндсэн багш нарт их сургуулийн эрхэм зорилго, онцлог, соёл, ёс зүйн хэм хэмжээ болон үр дүнд суурилсан боловсролын зарчмыг танилцуулахын зэрэгцээ харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар тэдэнд тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийг тодорхойлон, академик хөгжлийг нь дэмжих зорилготой.

Сургалтын хүрээнд МУИС-ийн бүтэц, зохион байгуулалт, дотоод дүрэм, журам, профессор багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, төсөл, хөтөлбөр, сургалтын хөтөлбөр болон сургалтын үйл ажиллагааны зохицуулалтын талаар мэдээлэл өгч, СИСи сургалт, удирдлагын мэдээллийн системийн хэрэглээг танилцууллаа.

Энэ удаагийн сургалтад МУИС-ийн дөрвөн бүрэлдэхүүн /ШУС, МТЭС/ сургуульд шинээр орсон 11 багш хамрагдав.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар