Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд Энэтхэг улсын Пудучерри хотод 2024 оны хоёрдугаар сарын 12-25-ны өдөр төслийн хамтрагч Пондичерри их сургууль (Pondicherry University) нь “STEER – Spatial Technologies for Urban Resilience: Empowering India and Mongolia” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад гурван улсын (Монгол, Энэтхэг, Итали) 28 оюутан оролцсоноос Монгол Улсаас МУИС, ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургуулийн нийт дөрвөн оюутан хамрагдлаа. Төслийн Монгол талын удирдагч профессор О.Алтансүх “Хот суурин газрын усны менежмент” сэдвээр хичээл заав.
Уг сургалтын зорилго нь олон улсын оролцогчдод хамтран суралцах, санал бодлоо солилцох, хот суурин газрын тогтвортой байдлыг хангахад орон зайн технологийн талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудасс: https://www.facebook.com/groups/urbangreenblue
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.