“Нийгмийн ажил” сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ

Share Button

Монгол Улсын Их сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Нийгмийн ажил” сэтгүүл 2024 оны тавдугаар сард хэвлэгдэн гарах дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч та бүхэн ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө нийгмийн ажлын болон нийгэм хүмүүнлэгийн ухаан, мөн салбар дундын чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, нийгмийн ажлын практик туршлага, аргууд, шинэ мэдээ мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ.

МУИС-ийн дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлийн журамтай ЭНД ДАРЖ танилцаж, холбогдох шаардлагад нийцүүлнэ үү.

Та бүтээлээ дараах холбоосоор нэвтэрч илгээнэ үү.

https://forms.gle/9KEQbMWNQQYMgRr99

Бүтээл илгээхтэй холбоотой асуултаа дараах хаягаар лавлана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар