МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Багшлах эрхийн курс”-т суралцахыг хүссэн багш нарыг бүртгэж байна.
Сургалтын товч мэдээлэл:
- Сургалт эхлэх: 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр
- Үргэлжлэх хугацаа: Нийт 7 долоо хоног
- Сургалтын хэлбэр, давтамж: Танхим болон онлайн хосолсон, долоо хоногт хоёр удаа оройн цагаар
- Байрлал: МУИС-ийн Хичээлийн II байрны 228 тоот
Сургалтын бүртгэл:
- Бүртгэл бөглөх (https://forms.office.com/r/tiRfMiCkwA)
Бүртгүүлэх материал:
- Магистр, докторын дипломын хуулбар /доктор бол зөвхөн докторынх/ дүнгийн хавсралт шаардлагагүй/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургалтын төлбөр 350 мянган төгрөгийг доорх дансанд тушаана. Баримтаа бүртгүүлэхдээ заавал авч ирнэ. Хаан банк 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/. Жич: төлбөрийн зориулалт хэсэгт багшлах эрхийн сургалтын төлбөр гэж бичээд овог нэр, регистрийн дугаар, сургуулиа тодорхой бичнэ үү.
- Бүртгэлийн хураамж 3000 төгрөг. Эхний 30 хүнийг бүртгэнэ.
Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Бүртгэл: 2024.02.23 – 2024.03.01-ны 12:00 цаг хүртэл бүртгэнэ.
Боловсрол судлалын тэнхим (МУИС-ийн хичээлийн III байр, 226 тоот танхим)
Утас: 77307730-2331