МУИС-ийн Ёс зүйн хорооны даргыг сонгох нууц санал хураалт 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд амжилттай болж өндөрлөлөө.Санал хураалтын дүнг автомат машинаар 18:15 минутад тоолж дуусав.
Санал хураалтад нийт 686 багш, ажилтан санал өгсөн ба саналыг хуудсыг автомат машинд уншуулахад хүчинтэй 634, хүчингүй 52 саналын хуудас тоологдов.
Хүчинтэй саналын хуудасны дүнг нэгтгэвэл:
- Д.Янжинхорлоо (ХЗС-ийн ХЭЗТ-ийн Дэд профессор ) 301 санал
- Ц.Хүрэл-Очир (МТЭС-ийн МКУТ-ийн Ахлах багш) 169 санал
- Г.Мягмар (УТСОУХНУС-ийн НУТ-ийн Ахлах багш) 108 санал
- Ж.Болормаа (ШУТУБП-ын ИТТ-ийн Ахлах багш) 56 санал тус тус авсан байна.
Ажлын хэсэг