МУИС-ийн Номын сан Нийгэм-Хүмүүнлэгийн уншлагын танхим-I, Байгалийн ухааны уншлагын танхимд тус тус хоёр оюутан цагийн ажилтнаар ажиллуулж эхэллээ.
Тэд номын сангийн үйлчилгээний өндөр ачаалалтай үеэр буюу 11:00-17:00 цагт, өдөрт зургаан цаг чөлөөт сонголттой уншлагын танхимд ажиллаж байна. Ингэхдээ уншигчдад каталог шүүх, дотоод цахим сан, гадаад онлайн сан ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх, уншигч тавиураас хэрэгтэй номоо олоход туслах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангахад анхаарах, ном сэлбэн засахад туслан ажиллахаар гэрээ байгууллаа. Цаашид МУИС-ийн Номын сан цагийн оюутны тоог нэмэгдүүлэх талаар төлөвлөн ажиллаж байна.