Бодлогын судалгааны лабораторид мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Бодлогын судалгааны лабораторийн мэргэжилтэн-1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдаа, бизнес, эрх зүй, нийгэм судлал, судлаач

Мэргэшил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн,

Туршлага: Судалгаа шинжилгээний чиглэлээр 1.5-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан байх, Ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
  • Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх
  • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1135, 1138

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар