МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Багшлах эрхийн курс”-т суралцахыг хүссэн багш нарыг бүртгэж байна.
Сургалтын товч мэдээлэл:
- Сургалт эхлэх: 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр
- Үргэлжлэх хугацаа: Нийт 7 долоо хоног
- Сургалтын хэлбэр, давтамж: Танхим болон онлайн хосолсон, 7 хоногт 2 удаа оройн цагаар
- Байрлал: МУИС-ийн Хичээлийн II байрны 228 тоот
Сургалтын бүртгэл:
- Бүртгэлийн формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Бүртгүүлэх материал:
- Магистр, докторын дипломын хуулбар /доктор бол зөвхөн докторынх/ дүнгийн хавсралт шаардлагагүй/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургалтын төлбөр 350 мянган төгрөгийг доорх дансанд тушаана. Баримтаа бүртгүүлэхдээ заавал авч ирнэ. Хаан банк 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/. Жич: төлбөрийн зориулалт хэсэгт багшлах эрхийн сургалтын төлбөр гэж бичээд овог нэр, регистрийн дугаар, сургуулиа тодорхой бичнэ үү.
- Бүртгэлийн хураамж 3000 төгрөг. Эхний 30 хүнийг бүртгэнэ.
Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Бүртгэл: 2024 оны гуравдугаар сарын 07-15-ны өдрийн 12:00 цаг хүртэл бүртгэнэ.
Боловсрол судлалын тэнхим
(МУИС-ийн хичээлийн II байр, 226 тоот танхим)
Утас: 77307730-2331