“Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн  Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс МУИС-д шинээр ажилд орсон багш нарт байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, сургуулийн дотоод дүрэм, журам, мэдээллийн системийн хэрэглээ, сургуулийн бүтцийн талаар мэдээлэл өгөх, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал,  эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсож, тэдний академик хөгжлийг дэмжих зорилгоор улирал тутам хийдэг “Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав. 

Тус сургалтаар хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй, сургалтын шинэ арга барил, тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсрол, хичээлийн тохируулгын талаар ойлголт мэдээллийг өгсөн юм. Энэ удаагийн сургалтад МУИС-ийн дөрвөн бүрэлдэхүүн  /ШУС, ИТС, МТЭС, ХЗС/ сургуульд шинээр ажилд орсон 10 багш хамрагдлаа.  

МУИС-ийн Эрдмийн хамт олны гишүүн болсон шинэ багш нартаа амжилт хүсье. 

 

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар