МУИС, ШУС-ийн Сэтгэл судлалын болон Боловсрол судлалын тэнхимээс жил бүр эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” (ISSN:1818-8478) сэтгүүлийн 2024 оны дугаар хэвлэгдэх гэж байгаа тул багш, судлаачид та бүхэн сүүлийн үед хийж буй сэтгэл судлал, боловсрол судлал, заах арга зүйн чиглэлийн судалгааны бүтээл, өгүүллээ илгээн хэвлэн нийтлүүлэхийг урьж байна.
“Боловсрол судлал” сэтгүүлийн 2024 оны дугаарын өгүүллийг 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл СЭТГЭЛ СУДЛАЛ-ын өгүүллийг education.psychology@num.edu.mn, БОЛОВСРОЛ СУДЛАЛ, заах арга зүйн судалгааны бүтээл, өгүүллийг zoljargald@num.edu.mn цахим хаягаар тус тус хүлээн авна.
- Өгүүлэл хүлээн авах: 2024.03.16-2024.04.02
- Редакцын зөвлөл хянах: 2024.04.03-2024.04.14
- Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2024.04.17
- Өгүүллийг засах: 2024.04.17-2024.04.26
- Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2024.04.27-2024.05.05
Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр сэтгүүлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай. Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах загвар, шаардлагыг баримталж бичнэ үү.
Лавлах утас:
- 75754400-2313 (Сэтгэл судлалын тэнхим)
- 75754400-2331 (Боловсрол судлалын тэнхим)
Сэтгэл судлалын тэнхим
Боловсрол судлалын тэнхим