МУИС болон Япон Улсын Риккё Их сургуулийн Аялал Жуучлалын сургууль /College of Tourism/ хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Риккё их сургуулийн 2024 оны зуны улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Суралцах хугацаа: 2024 оны долоодугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 02-ны өдөр хүртэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын II-IV түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
- БС-ийн Аялал жуучлалын менежмент, зочлох үйлчилгээ хөтөлбөрийн оюутан байх
- Голч оноо 3.0-аас дээш
- Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Япон хэл дээр хичээл судлах бол N1 түвшинтэй байх
- Англи хэл дээр хичээл судлах бол upper-intermediate болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Багшийн тодорхойлох захидал – Зөвхөн өөрийн хөтөлбөрт хамааралтай эсвэл тэнхимийн багшийн тодорхойлолт байх (англи эсвэл япон хэл дээр, шивсэн байна) Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
- Япон хэлний онооны батламжийг хавсаргах
- Англи хэлний онооны батламжийг хавсаргах (байгаа бол)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна)
- Цээж зураг хоёр хувь болон файлаар (4cm x 3cm)
- Уушигны рентген зураг (шинжилгээний хариу англи хэл дээр, эмчийн тамгатай байх)
- Санхүүгийн баталгаа
- Санхүүгийн баталгаа: 250,000 йен
- Данс эзэмшигч өөрөө бол ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
- Данс эзэмшигч эцэг эх бол эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
- Дансны тодорхойлолт сүүлийн хоёр сард авсан байх
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 303 тоотот авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан оюутны бичиг баритмыг Риккё их сургуулийн зуны оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Риккё их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ