Монголын Маркетингийн холбоог үүсгэн байгуулагч, ШУ-ны доктор, профессор Д.Дагвадорж агсны нэрэмжит “Маркетинг, Бизнесийн хөгжлийн асуудлууд” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
Хурлын зорилго нь Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их сургуулиудын магистрант болон бакалаврын түвшний оюутан судлаачдын гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлгийг өрнүүлэх, судалгаа, шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг нь түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино. Судлаач, оюутан та бүхнийг “Маркетинг, бизнесийн хөгжлийн асуудлууд” сэдвийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, илтгэлээ ирүүлэхийг урьж байна.