Орон судлал (Турк) хөтөлбөрийн танилцуулга Нийслэлийн 124 дүгээр сургуульд боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 124 дүгээр сургуулийн нийт 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус хөтөлбөр танилцуулгад Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй хөтөлбөрийн зорилго, чиглэл, давуу талын тухай танилцуулсан бол III дамжааны оюутан Б.Энхзул төгсөгчдийн ажлын байр болон хээрийн дадлага судалгааны тухай, А.Пүрэвсүрэн БНТУ-ын Измир Катип Чэлэби Их Сургуулийн нэг жилийн хэлний бэлтгэлийн бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай, Э.Энхжин МУИС-ийн элсэлт болоод тухайн хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт /ЭЕШ/ -ын тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн оюутан З.Ахжупар, Д.Минсэл нар үйл ажиллагааны зохион байгуулалтад анхааран ажиллаж, нийт сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Түүнчлэн БНТУ-ын хэл, түүх, соёл, уламжлалын талаар анхааралтай сонсож, сонирхсон асуултаа нээлттэй асуусан тус сургуулийн 12 дугаар ангийн нийт сурагчдадаа төдийгүй энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан тус сургуулийн захиргаа, багш нарт талархал дэвшүүлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар