Оюутны хөгжлийн бодлогын судалгаа, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Оюутны хөгжлийн бодлогын судалгаа, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Оюутны хөгжил, үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн бодлогын судалгаа, төлөвлөлт хийх, удирдлагыг судалгааны мэдээллээр хангах;
  2. Бусад нэгжүүдтэй хамтран ажиллах талаар санаачилга гаргаж, судалгааны асуумж боловсруулах, ажлын төлөвлөгөө гаргах;
  3. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сар бүрээр гаргах, хэрэгжилтийг хянан бүртгэх, Оюутны хөгжлийн төвийн жилийн ажлын календарчилсан төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
  4. Оюутны хөгжлийн бодлогын газрын бичиг баримт, журмын хэрэгжилтэд үр дүнгийн судалгаа хийж, удирдлагыг мэдээллээр хангах;

БОЛОВСРОЛ:        

Бакалавр ба түүнээс дээш

МЭРГЭЖИЛ:           

  • Багш, нийгмийн ажилтан
  • Статистик,
  • Эдийн засагч
  • Социологич

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
  • Цахим орчинд ажиллах;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх;
  • Судалгааны аргазүйг боловсруулах;
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих;

ТУРШЛАГА:

Мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 

2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132,

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар