БНСУ-ын Чүнбүг (Chungbuk) Үндэсний их сургуулийг дүүргэх зорилготой өндөр гүйцэтгэлтэй олон улсын оюутнуудад чиглэсэн БНСУ-ын Чүнбүг (Chungbuk) Үндэсний их сургуулийн Олон улсын манлайллын тэтгэлэгт хөтөлбөр (GLS)-т хамрагдахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- 1-р шатны цахим урьдчилсан өргөдлийн маягт- 2024 оны дөрөвдүгээр сарын 05-наас өмнө ЭНД ДАРЖ бөглөнө үү
- 2-р шатны цахим урьдчилсан өргөдлийн маягт- 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс өмнө (тухай үед нь мэдэгдэнэ)
- 2024 оны тавдугаар сарын 13-24-ний хооронд цахим хэлбэрээр албан ёсны өргөдөл болон баримт бичгийг илгээх (тухай үед нь мэдэгдэнэ)
- Хөтөлбөртэй холбоотой түгээмэл, асуулт хариултыг ЭНД ДАРЖ харна уу
- Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
- Хамтрагдах хүний тоо: Нэг хичээлийн улиралд ойролцоогоор 50 хүн
Ерөнхий шаардлага
- Иргэншил: Хүсэлт гаргагч оюутны эцэг эх БНСУ-ын иргэн биш байх
- Голч дүн: 3.07-оос дээш байх
- Гадаад хэлний түвшин: Дор дурдсан хэлний онооны аль нэгийг авсан байх
- TOPIK 4 болон түүнээс дээш түвшинтэй байх
- TOEFL (CBT 211, IBT 78), эсвэл IELTS 6.0-аас дээш түвшинтэй байх
Тайлбар:
Өргөдөл гаргагч докторын хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж байгаа бол өмнө нь горилсон эрдмийн зэрэг нь магистрын зэрэг байна.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд Англи эсвэл Солонгос хэл дээр байна:
- Өргөдлийн маягт: ЭНД ДАРЖ бөглөнө үү
- Суралцах төлөвлөгөө
- Тодорхойлох захидал
- Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Гадаад хэлний онооны батламж, сертификат
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)
- CV (тогтсон загвар байхгүй) болон дагалдах захидал (resume)
Тэтгэлгийн хэмжээ:
А түвшний тэтгэлэг буюу сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө
Суралцах хугацаа:
- 4 улирал (Магистр болон Докторын хөтөлбөр)
- 8 улирал (Магистр болон Докторын хосолсон хөлбөр)
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцна уу.
Эцсийн шалгаруулалтыг Чүнбүг их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Урьдчилсан өргөдлийн маягтыг дээрх заасан хугацаанд бөглөх бөгөөд дараа дараагийн шатны өргөдөл, бүрдүүлэх материалуудыг цаанаас мэдэгдсэн даруй тухай бүр мэдэгдэнэ.