Бритиш Колумбийн Их сургуулийн “Ванкуверын зуны хөтөлбөр (VSP)”-т урьж байна

Share Button

Бритиш Колумбийн Их сургуулийн Ванкуверын зуны хөтөлбөр (VSP) 2024 оны долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 12-ны өдөр явагдах тул оюутан залуус та бүхнийг урьж байна.

Өргөдлийн ерөнхий зааварчилгааг ЭНД ДАРЖ мөн тус сургуулийн цахим хуудаснаас авна уу.

Зуны сургалтын хөтөлбөрөөр санал болгож буй хичээлүүдийг доорх холбоосоор орж авч болохоос гадна нийт хичээлийн багцын мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.

Хөтөлбөрийн хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны дөрөвдүгээр сарын 05-24-ний хооронд

Шаардлага

  • МУИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн оюутан байх
  • Хөтөлбөр эхлэх эхний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх
  • Хэлний шаардлага: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх хэдий ч TOEFL эсвэл IELTS хэлний оноо заавал шаардахгүй

Төлбөр: Төлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Жич: Ванкуверын зуны хөтөлбөрт оюутан хувиараа ЭНД ДАРЖ бүртгүүлж болох ба мөн МУИС-иар дамжуулан өргөдлөө илгээх боломжтой.

МУИС-ийн Оюутны хөгжлийн төвөөр дамжуулан материалаа илгээх нөхцөлд дараах материалуудыг нэг багц PDF файл болгон 2024 оны дөрөвдүгээр сарын 08-наас мөн сарын 12-ны 15:00 цаг хүртэл studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

Бүрдүүлэх материал

  • Анкет (тодорхой загвар байхгүй хэдий ч холбогдох утасны дугаар, мэйл хаяг, оршин суугаа хаяг, зуны хөтөлбөрт үзэхээр сонгосон хичээлийн нэр зэрэг өргөдлийн маягт бөглөхөд шаардлагатай мэдээллийг оруулсан байна)
  • Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  • Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  • Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)

Дээр дурдсан материалуудаас гадна нэмэлт мэдээлэл, болон материал шаардах магадлалтайг анхаарна уу.

Тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягт хандан лавлаж болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар