ТЭСО Групп ирээдүйн “оч”-ийг асаах, залуусын боловсрол, нийгмийн идэвх, практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор их дээд сургуулиудын оюутнуудын дунд бүтээлч байдал, хүсэл сонирхлыг нь дэмжиж, хөгжүүлэхээр “SPARKDAY” төслийн уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Шалгарсан багт олон улсын томоохон арга хэмжээ болох инновацын экосистемийн удирдагчид, бизнес эрхлэгчид, бүтээгчид, хурдасгагчид, хөрөнгө оруулагчдыг нэгтгэдэг технологийн долоон хоногт оролцох эрх авна.
Уралдаанд оролцох багуудад салбар бүрийн манлайлагч, “start-up” менежментийг амжилттай хэрэгжүүлэгч гүйцэтгэх захирлууд өөрсдийн мэдлэг ур чадвар, туршлагаасаа хуваалцах “Коучинг” арга барилаар төслийг зохион байгуулна.
Оролцсон оюутан залуус өөрсдийн хүрээллээ тэлж, төслийн менежментийн талаар практик мэдлэгээ хуримтлуулах боломжтой.
ТЭСО Группийн нэг хэсэг болж, ажлын санал хүлээн авах, цалинтай дадлага хийх зэрэг олон олон боломжууд хүлээж байна.
“SPARKDAY” төслийн уралдаан нь дөрөвдүгээр сарын 05-наас тавдугаар сарын 08-ны өдрийг хүртэл зохиогдох ба III болон IV курсийн оюутнууд баг болон оролцох юм.
Бүтгэл хүлээн авах хугацаа: 2024 оны дөрөвдүгээр сарын 03
Бүртгүүлэх холбоос: https://ee.kobotoolbox.org/x/PbhWAQKI
Төслийн удирдамжтай ЭНД ДАРЖ танилцана уу.
Энэхүү төслийн уралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн МУИС-ийн багууд Оюутны хөгжлийн төвийн Судалгаа ба санаачилгыг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд мэдээллээ ирүүлнэ үү. Бид та бүхэнтэй уулзаж, амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.
Оюутны хөгжлийн төв, III давхар 303 тоот өрөө
n.altanzul@num.edu.mn
77307730-1519