“Монголын геологи, хайгуул 2024” XV чуулга уулзалт, үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 28-29-ний өдөр Корпорэйт Конвеншн төвд боллоо. Чуулга уулзалтыг Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, мэргэжлийн холбоод, улсын болон хувийн өмчит олон компаниуд хамтран амжилттай зохион байгууллаа.
“Монголын геологи, хайгуул 2024” XV чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагддаг. Тус эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны салбарын Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор, доктор С.Оюунгэрэлийн удирдсан Геологийн III түвшний оюутан П.Мөнгөнтулга Тэргүүн байр эзэллээ.
П.Мөнгөнтулга нь хоёр жил дараалан тус чуулга уулзалтын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Тэргүүн байрыг эзэлж байгаа бөгөөд цаашдын ажил, эрдмийн их үйлсэд амжилтыг хүсэн ерөөе.