Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа сунгагдлаа

Share Button

Тэтгэлэгийн зорилго: Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МУИС хийж, шалгарсан суралцагчийн материалыг Нам Ян Жү Монгол боловсролыг дэмжих санд илгээх болно.

Тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  Нийт есөн суралцагчийг тэтгэлэгт хамруулна.

  • ШУС-ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй гурван суралцагч
  • ОУХНУС-ийн Солонгос хэлийг заавал судлахаар сонгон суралцаж буй хоёр суралцагч (Монгол-Солонгосын харилцаагаар судалгаа хийх сонирхолтой бол давуу тал болно.)
  • Бусад хөтөлбөрөөр суралцаж буй дөрвөн суралцагч

Тэтгэлгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй төлөвийн бакалаврын II ба III түвшний суралцагч байх,
  2. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ ТАТАХ
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  4. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно. (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд өгнө. Тэтгэлгийн хүсэлтийг сургалтын сиси системд гаргах ба бичиг баримтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны 12:00 цаг хүртэл МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөөнд хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

Оюутны хөгжлийн төв

ШУС, Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар