МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, Монгол Улс дахь БНФУ-ын Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Канад Улсын Элчин сайдын яам, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэлний монгол багш нарын холбоо, Монгол-Францын төв, МУИС-ийн Франкофон хамтын ажиллагааны төв, Сити их сургууль, Сурс франц хэлний сургалтын төв, Монгол дахь Франц дунд сургууль зэрэг байгууллагууд хамтран франц хэлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд улсын хэмжээний “Цээж бичгийн тэмцээн”, “Уран уншлагын тэмцээн”, “Дууны тэмцээн”, “Алтан Өд олон улсын тэмцээн”, “10 үгээр наадъя эсээ бичлэгийн тэмцээн”-ийг 2024 оны гуравдугаар сарын 16-31-ний өдрүүдэд эхний шатны шалгаруулалтыг тус тус амжилттай зохион байгууллаа.
МУИС, Сити их сургууль, Монгол–Францын төв, Монгол дах Франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургууль, Хобби, Элит олон улсын дунд сургууль, Сурс франц хэлний сургалтын төвийн давхардсан тоогоор нийт 200 гаруй суралцагч оролцож авьяас, мэдлэг чадвараа сорилоо. Үүнээс “Уран уншлага”, “Дуу”, “10 үгээр наадъя” тэмцээний финалын шатанд шалгарсан шилдэг 10 оролцогчдын хаалтын тоглолт гуравдугаар сарын 31-ний өдөр Хүүхэлдэйн театрт болж, ялагчдыг тодруулан шагнал гардуулах ёслол болов.
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний түвшний оюутнууд амжилттай оролцлоо. Тус салбарын франц хэлний III түвшний оюутан Авлаш овогтой Аяшахан эсээ бичлэгийн уралдаанд түрүүлж, Франц Улс руу аялах эрхийн бичгээр шагнууллаа.
Франц хэлний эсээ бичлэгийн тэмцээнд:
- Тэргүүн байр: А.Аяшахан МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин Францад аялах эрхийн бичиг
- Дэд байр: З.Тэмүүнболд МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин
- Гутгаар байр: Д.Тэмүүлэн МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Дөрөвдүгээр байр: М.Шүрэнчимэг МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Тавдугаар байр: А.Уянга МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
Франц дууны тэмцээнд:
- Тэргүүн байр: А.Аяшахан МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Дэд байр: С.Энхмэнд МУИС-ийн Франц хэл, орон судлалын II түвшин
- Гутгаар байр: Э.Марал МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
Франц хэлний яруу найргийн уран уншлагын тэмцээнд:
- Тэргүүн байр: Д.Буяндэлгэр МУИС-ийн Франц хэл, орон судлалын II түвшин
- Гутгаар байр: А.Солонго МУИС-ийн Олон улсын харилцааны II түвшин
- Дөрөвдүгээр байр: Б.Намуунаа МУИС-ийн Франц хэл, орон судлалын II түвшин
- Тавдугаар байр: Г.Хонгоржин МУИС-ийн Франц хэл, орон судлалын II түвшин
Цээж бичгийн тэмцээнд:
Анхан шат
- Тэргүүн байр: С.Болорбаяр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн франц хэлний бэлтгэл анги
- Дэд байр: Ж.Даваажаргал “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн франц хэлний бэлтгэл анги
- Гутгаар байр: У.Сүхбат МУИС-ийн Олон улсын харилцааны II түвшин
- Дөрөвдүгээр байр: Б.Намуунаа МУИС-ийн Франц хэл, орон судлалын II түвшин
- Тавдугаар байр: Т.Баярцэцэг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн франц хэлний бэлтгэл анги
Дунд шат
- Тэргүүн байр: Г.Ганчимэг МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Дэд байр: Д.Тэмүүлэн МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Гутгаар байр: М.Шүрэнчимэг МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Дөрөвдүгээр байр: Г.Цацрал МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
- Тавдугаар байр: Э.Марал МУИС-ийн Франц хэл, орон судлалын III түвшин
Дээд шат
- Тэргүүн байр: Б.Өлзийтогтох МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин
- Дэд байр: Ц.Золбоо МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин
- Гутгаар байр: З.Тэмүүнболд МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин
- Дөрөвдүгээр байр: Э.Энэрэл МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин
- Тавдугаар байр: Э.Мягмарсүрэн МУИС-ийн Франц хэл, орон судлалын IV түвшин