“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XVII олимпиад болно

Share Button

МУИС-ийн Эдийн засгийн тэнхим 1994 оноос “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” олимпиадыг жил бүр, 2004 оноос эхлэн улсын чанартай болгон өргөжүүлж, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү олимпиадын зорилго нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, мэдээлэл солилцох, цаашид экономиксийг судлах сонирхлыг дэмжихэд оршино.

Олимпиад хоёр үе шатнаас бүрдэх бөгөөд I үе шатыг 2024 оны тавдугаар сарын 04, II үе шатыг 2024 оны тавдугаар сарын 05-нд тус тус зохион байгуулна.

Бүртгэлийг ЭНД ДАРЖ хийнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар