“МУИС-ийн сорилго-2024″-ийн хүрээнд “Түүх” хичээлийн арга зүйн зөвлөмж олгох өдөрлөг болно 

Share Button

ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж, лекц, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах  “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг Багш, оюутны хөгжлийн төвд цувралаар зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт “ТҮҮХ” хичээлийн арга зүйн зөвлөмж, өдөрлөг Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод 14:00-17:30 цагийн хооронд болно.

ЗОЧИН ИЛТГЭГЧ:

  • МУИС, ШУС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор  Д.БАЯРСАЙХАН /Түүх хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зөвлөмж/
  • БҮТ-ийн Түүхийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Л.БАТ-ОРГИЛ /Түүх хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд өгөх зөвлөмж/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар