Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн III олимпиад”-ийг 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр бодлого, дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулав. Олимпиад эхлэхийн өмнө Монгол Улсын Гавьяат багш, Профессор Э.Дамдинсүрэнгийн хүндэтгэлийн илтгэл болж өндөрлөлөө.
Электроникийн III олимпиад нь МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд нийт 45 оюутан эрдэм мэдлэг, ур чадвараараа уралдан 12 оюутан эхний байрыг эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.
Олимпиадын дүн
Бодлогын даалгаварт эзэлсэн байр:
- Тэргүүн байр: Хашбат овогтой Тэнгисболд (150 мянган төгрөг, өргөмжлөл)
- Дэд байр: Б.Болдбаатар (100 мянган төгрөг, өргөмжлөл)
- Гутгаар байр: Махбал овогтой Бүрэнзаяа (50 мянган төгрөг,өргөмжлөл)
Дадлагын даалгаврын эзэлсэн байр:
PLC програмчлах даалгаврын төрөлд,
- Тэргүүн байр: Хашбат овогтой Тэнгисболд (150 мянган төгрөг, өргөмжлөл)
- Дэд байр: Галбадрах овогтой Дашням (100 мянган төгрөг, өргөмжлөл)
- Гутгаар байр: Амартүвшин овогтой Азжаргал (50 мянган төгрөг, өргөмжлөл)
Симуляцийн даалгаврын төрөлд,
- Тэргүүн байр: Махбал овогтой Бүрэнзаяа (150 мянган төгрөг, өргөмжлөл)
- Дэд байр: Төмөрхан овогтой Досжан (100 мянган төгрөг, өргөмжлөл)
- Гутгаар байр: Эрдэнэцогт овогтой Хулан (50 мянган төгрөг, өргөмжлөл)
Аналог хэлхээний даалгаврын төрөлд,
- 1-р байр: Батболд овогтой Намуунаа (150 мянган төгрөг, өргөмжлөл)
- 2-р байр: Ганхуяг овогтой Эхитуул (100 мянган төгрөг, өргөмжлөл)
- 3-р байр: Болдбаатар овогтой Чимэдрагчаа (50 мянган төгрөг, өргөмжлөл)
Мөн МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит тусгай байрын шагналыг Э.Дамдинсүрэн багш хувиасаа гардууллаа.
- Бямбацогт овогтой Ганчулуун
- Галбадрах овогтой Дашням
- Алтансүх овогтой Жавхлан
Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармой
МУИС-ийн Мэдээллийн, технологи электроникийн сургууль