МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн судлаач оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Бакалаврын түвшинд нийт 35 оюутан оролцож, судалгааны ажлаа танилцуулан, харилцан туршлага солилцсоноос дараах оюутнууд шагналт байр эзэллээ. Үүнд:
- Тэргүүн байр: Ц.Төгсхүслэн (Химийн боловсруулалтын технологи хөтөлбөр, III түвшин, Сэдэв: Уурхайн хүчиллэг урсцаас ялгаж авсан хемолитоавтотроф бактериар зэсийн бага агуулгатай хаягдал хүдрийг био-уусгах судалгаа), Удирдагч багш: Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн профессор Д.Эрдэнэчимэг; Биологийн тэнхимийн дэд профессор Г.Баярмаа
- Дэд байр: Э.Золзаяа (Химийн инженерчлэл хөтөлбөр, IV түвшин, Сэдэв: Биоэлектрохимийн систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах судалгаа), Удирдагч багш: Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн профессор Д.Эрдэнэчимэг
- Гутгаар байр: Ц.Отгонжаргал (Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөр, IV түвшин, Сэдэв: Сайжруулсан түлшний үнсийг дахин боловсруулах судалгаа), Удирдагч багш: Хүрээлэн Буй Орчин, Ойн Инженерчлэлийн Тэнхимийн дэд профессор Т.Энхдөл; Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн ЭША, доктор О.Алтантуяа
- Гутгаар байр: Д.Золбоот (Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөр, IV түвшин, Сэдэв: Никель суурьтай батарей хуримтлуурт зориулсан инвертер системийн судалгаа, хөгжүүлэлт, Удирдагч багш: Хүрээлэн Буй Орчин, Ойн Инженерчлэлийн Тэнхимийн дэд профессор Б.Төрмандах
Ахисан түвшний ОЭШХ-д магистр, докторын түвшний нийт 19 судлаач оюутан оролцож, судалгааны ажлаа танилцууллаа. Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн оюутнууд:
- Тэргүүн байр: Г.Элбэгзаяа (Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр, докторант), “Хөрсөн дэх хартугалга (Pb), хром (Cr)-ыг бууруулж, саармагжуулах Фиторемедацийн технологи” сэдэвт илтгэлээр, Удирдагч багш: Доктор (Ph.D), Дэд профессор Т.Энхдөл, Доктор (Ph.D) O.Батхишиг,
- Дэд байр: М.Алтантогос (Химийн боловсруулалтын технологи хөтөлбөр, докторант) “Байгалийн цеолит ашиглан антибиотикийн үйлчлэлийг сайжруулах процессын кинетик ба тэнцвэрийн судалгаа” сэдэвт илтгэлээр, Удирдагч багш: Доктор (Ph.D), Профессор Д.Сарангэрэл, Доктор (Ph.D), Профессор Б.Очирхуяг,
- Гутгаар байр: Х.Тэмүүжин (Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр, докторант) “Цэвдгийн тархалтын хялбар зураглал ба өөрчлөлт” сэдэвт илтгэлээр, Удирдагч багш: Доктор (Ph.D), А.Дашцэрэн, Доктор (Ph.D), Профессор Ч.Сономдагва,
- Гутгаар байр: Б.Тунгаа (Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөр, магистрант) “Нарны зайн системийн илүүдэл энергийн дулаан хангамжинд ашиглах автомат удирдлага” сэдэвт илтгэлээр, Удирдагч багш: Доктор (Ph.D), Э.Пүрэвдалай тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсье.