Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Инновацын долоо хоног” арга хэмжээний хүрээнд МУИС нь “Их сургуулиудын инновацын виртуал экспо-2024” үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн их сургуулиудын инновац, инженерчлэлийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулгыг виртуал орчинд олон нийтэд долоо хоногийн хугацаанд сурталчилна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Их сургууль, Технологи дамжуулах төв
Хамтран зохион байгуулагч:
МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК
Оролцогч байгууллагууд:
- Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Та бүхэн инновац шингэсэн онцлог бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, асуулт хариултын тэмцээнд оролцоорой.