Хайж байна...

Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр боллоо. Хуралд Утга зохиол судлал, урлаг судлал хөтөлбөрийн зургаан оюутан оролцов.

  • I байр: Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан П.Сийлэгмаа “Түүхэн романд Өлзийт хунгоо бэйжийн домгийн өгүүлэмж илрэх нь” илтгэл
  • II байр: Урлаг судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Ариунзул “Монголын баримтат ба гудамжны гэрэл зурагт нийгэм судлалын салбарын зарим онолыг тусган шинжлэх нь” илтгэл
  • III байр:  Утга зохиол судлал хөтөлбөрийн III түвшний оюутан Р.Өсөхбаяр “Од эрхсийн тухай домгийг харьцуулсан шинжлэл” илтгэлээр тус тус шалгарлаа.

Хуралд оролцсон суралцагчдын судалгааны ажилд амжилт хүсье.

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар