Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2023-2024 оны хичээлийн жилд МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөр, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжихэд оршино.
Нийт тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: Ес (9)
- Солонгос судлал: 8
- Монгол судлал: 1
Тавих шаардлага:
- МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөр болон Монгол хэлний хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх,
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих).
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Анкет (загварын дагуу) татах
- Дүнгийн тодорхойлолт
- Хүсэлт (А4 нэг нүүр орчим агуулгатай байх)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2024 оны тавдугаар сарын 10-ны 12:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ. Мөн бүрдүүлсэн бичиг баримтыг цаасаар БОХТ-ийн 306 тоотод тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
Шалгаруулалтын дүн 2024 оны тавдугаар дугаар сарын 28-нд гарна. Хувь мэйлээр тэнцсэн тухай хариуг мэдэгдэх болно.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128
E-mail: enkhtaivan_ts@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn
Оюутны хөгжлийн төв,
Ази судлалын тэнхим