ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж, лекц, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг Багш, оюутны хөгжлийн төвд цувралаар зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт “МАТЕМАТИК” хичээлийн арга зүйн зөвлөмж, өдөрлөг Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод 14:00-17:30 цагийн хооронд болно.
ЗОЧИН ИЛТГЭГЧ:
- МУИС, ШУС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ж.ДАВААДУЛАМ /Яагаад математикт суралцах ёстой вэ?/
- БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтэс, Математикийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн М.БЯМБАСҮРЭН /Матемитик хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд өгөх зөвлөмж/